Жолооны курсуудыг шалгана

Жолооны курсуудын талаар олон нийт таагүй хандлагатай байдаг. Учир нь танил талаараа, мөнгө төгрөг өгч жолооны үнэмлэх амархан авч болдог гэсэн ойлголт хүмүүст бий. Тэгвэл энэ байдалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт явуулахаар болжээ.
Энэ талаар ч багагүй санал гомдол ШӨХТГ-т ирсэн учраас ийнхүү шалгахаар болжээ. Монголд жилдээ 500 гаруй хүн авто машины ослоор нас бардаг гэсэн судалгаа гарсан. Нэг үгээр хэлбэл дайны байдалд байгаа гэж хэлж болно. Үүний дийлэнх нь жолоочийн буруугаас болж гарсан осол эзэлдэг байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ