"Galaxy S5" эзнийхээ нүдийг мэдэрнэ

Солонгосын Самсунг компани ирэх жилийн дундуур "Galaxy S5" смарт утсаа худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Тэд ирэх оны хоёрдугаар сарын 24-нд Испанийн Барселон хотод нээгдэх Олон улсын гар утасны "Mobile World Congress" үзэсгэлэнд оролцохдоо энэ утсаа танилцуулах юм байна.

Сонирхуулахад "Galaxy S5" хэмээх энэ утсанд дэлхийд анх удаа, эзнийхээ нүдийг танин мэдэрснийхээ дараа ажилладаг мэдрэгчийг суулгахаар болсон бөгөөд утсандаа төрөл бүрийн хамгаалалтын систем болох нууц үг, хурууны хээ зэргийг цаашид хэрэглэх шаардлагагүй болох аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ