Зургаа биш дөрөв буудуулжээ

Нийслэлийн Налайх дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр “Mustang” баарны гадна нэгэн иргэн автомашиндаа зургаан удаа буудуулж амиа алдсаныг эх сурвалж мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ талаар албаны хүнээс тодруулахад “Одоогоор талийгаач нь Баянгол дүүргийн иргэн Э гэгч болох нь тогтоогдоод байна. Мөн зургаан удаа буудуулсан ором байхгүй. Дөрөв байгаа. Түүнчлэн тухайн үед машинд хоёр хүн явж байсан нь тогтоогдсон” гэлээ. Сэжигтнийг хараахан олоогүй байгаа бөгөөд эрэн сурвалжилж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ