Селина тайзан дээр дуулж байхдаа Жастинийг санаж уйлав


Дуучин Селена Гомез лхагва гаригт болсон тоглолтон дээр “Love Will Remember” дууг дуулах үеэрээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй мянга мянган үзэгчдийн өмнө уйлжээ. Харин энэ тухайгаагаа тэрбээр шүтэн бишрэгчдээ бодож хэмээн тайлбарласан боловч энэ нь үнэмшилгүй байлаа. Дууны утга агуулга нь гайхалтай хайрын тухай, тэрхүү хайр нь зүрх сэтгэлд нь оршсоор байх тухай байсан учир тэр хайртыгаа дурссан нь гарцаагүй хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Багагүй хугацаанд үерхэж бие биенээ хайрлаж байсан хосууд салсан нь түүний зүрхийг шархлуулсан хэрэг. Олон сарын хугацаанд салалтаа зарлаж, эргэж нийлж байсан ч тэд эцэст нь бүрмөсөн салцгаасан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ