Машин шатаж хүний амь үрэгдэв

Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Яармагийн урд зам дээр машин шатаж байна гэсэн дуудлага 02:47 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад Тоёото хинта загварын суудлын автомашин осолдон шатаж байсныг унтраажээ.
Ослын үеэр машинд зорчиж явсан 36 настай эрэгтэйн бие муу байсныг ЯТТ-ийн буюу "103"-ын эмчид, нэр хаяг нь тодорхойгүй 45 орчим насны эрэгтэй нас барсныг цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ