208 кг бугын эвэр хилээр гаргах гэж байгаад баригдав

БНХАУ руу гарах гэж байсан машинд бугын 208 кг эвэр нуусан байсныг хилийн 0108 дугаар ангийн хилчид өнгөрсөн лхагва гаригт илрүүлсэн байна. ДГО 27-82 улсын дугаартай, хар өнгийн жийп машинтай зорчигчид дээрх эврийг авч явсан байсан тэднийг хилчид хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Тэдний авч явсан бугын эврийн нэлээд нь шинээрээ байсан аж.

 Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ