Нүүдэлчний урлагийн эх, алдарт Намчылак тоглоно

Нүүдэлчний урлагийн эх гэгддэг тува гаралтай нэрт дуучин Сайнхө Намчылак ЮНЕСКО-гоос 2011 онд тунхагласан ОЛОН УЛСЫН ЖААЗ ХӨГЖМИЙН ӨДРИЙН хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын урилгаар хүрэлцэн ирж монгол түмэнд ая дуугаа өргөхөд нэг хоног үлдээд байна.
“Дорнын Бьорк” Сайнхө Намчылакийн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Харгислалын театр ажиллаж байгаа бөгөөд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Гоодаль сэтгүүл хамтран зохион байгуулж, дэмжигч байгууллагаар Photo MSG group ажиллаж байна.
“Mother Earth, Father Sky” тоглолт маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-нд 19.00 цагаас iLoft Function House-д болох бөгөөд тоглолтод урилгаар Алтан ураг, Unicorn болон Моханик хамтлаг тус тус оролцох аж. Монгол туургатны үнэт өв болох хөөмий, морин хуур, уртын дуу болон тувагийн үндэсний хөгжмийг электроник хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг алдарт дуучны тоглолтыг үзэх боломжийг та бүү алдаарай.
Тасалбар тун цөөхөн үлдсэн бөгөөд Hi-Fi CD shop, iLoft Function House болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс дээр тус тус 30,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харилцах утас 8800 6737, 99271815, 88033300.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ