Машинаар замаа угаадаг болно

Ирэх зургадугаар сар гарахад хот өнгө засах нь ээ.  Иргэд өглөө ажилдаа ирэх замд өөдөөс нь хог шүүрдээд зогсож байдаг бүдүүлэг байдлыг халъя  гэж Нийслэлийн удирдлагууд шийджээ.Тэд замын “нуух”-ны шороог хүний өөдөөс шүүрдэх биш тусгай зориулалтын машинаар цэвэрлэхээр болж зам, талбайг угааж, цэвэрлэдэг найман машин оруулж иржээ. Эхний удаад гурван машиныг ажиллуулж эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногт бусад машиныг ажиллуулах юм байна. Энэ машинаар Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, их бага тойруу доторх бүх замыг угааж,  яаж цэвэрхэн байж болдгийг харуулах аж. Ингэж техникийн дэвшлийг ажилд нэвтрүүлснээр шар хантаазтнуудын хийх ажил хөнгөрч байгаа юм. Мөн  олон хүнээр хог шүүрдүүлснээс бага өртгөөр энэ машиныг ажиллуулах юм байна.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ