Нөөцийн махыг худалдаалж байна

Хотын захын гэр хорооллын долоон цэгээр дамжуулж нөөцийн махыг өнөөдөр, маргааш гулуузаар нь худалдаалахаар болжээ.

Тодруулбал, хонь, ямааны махыг гулуузаар нь, үхрийн махыг жижиглэнгээр худалдаална. Ингэхдээ замын хөдөлгөөний хязгаарлалт үйлчилдэггүй, хотын захын гэр хорооллын иргэдэд хүргэх аж.

Худалдааг Хан-Уул дүүрэгт Яармаг, Нисэхийн автобусны эцсийн буудал, Сонгинохайрхан дүүрэгт Толгойт, Баянхошууны автобусны эцсийн буудал, Чингэлтэй дүүрэгт Дамбадаржаагийн эцсийн буудал, Баянзүрх дүүрэгт Шархадны эцсийн буудал болон Амгалан дахь Оргил худалдааны төвийн гадна талбайд тус тус зохион байгуулах бөгөөд  10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.

Ингэхдээ хонины махыг жижиглэнгээр 5750 төгрөгөөр худалдаалж байгаа бол гулуузаар нь 5500 төгрөгөөр худалдаалах аж. Харин ямааны махыг гулуузаар нь 4600 төгрөгөөр борлуулахаар болсон байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ