Бисути: Гэрэл зурагчид үнсэхийг оролддог

“Victorias Secret Angel”-ийн 2009 оны ялагч гайхалтай модел Килие Бисути Сламс  сахиусан тэнгэр шиг гялалзаж чадаагүй нэгэн гэгддэг. Тэгвэл 23 настай модель бүсгүй “Би сахиусан тэнгэр биш” нэртэй номоо гаргажээ. Өөрийнхөө өнгөрсөн амьдралыг бичихдээ “ би ямар нэгэн зүйлийн  нэгээхэн хэсэг мэт амьдрахыг хүсээгүй, бүхэл хэсэг болж л амьдрах хүсэлтэй. Би Монтанад дотуур хувцасны бизнес хийж, даруухан амьдарч байна. Энэ бол Викториа Секретээс дээр сонголт болсон”  гэж хэлсэн байна.  Нью-Йорк Пост сонинд өгсөн ярилцлагадаа Бисути “Хүнд, хэцүү цаг үе байсан. Анхны зураг авалт дээр дотуур хувцастай зураг авахуулах хэрэгтэй болсон. Зурагчин надаас янз бүрийн байрлалаар зогс ингэ, тэг гээд мэргэжлийн зүйлийг шаардсан гэхдээ зурагчин маань энэ бүхэн дээр надад тусалсан” гэж дурсан ярьжээ. 2009 онд 10000 охидын дундаас шалгарч мөрөөдөл нь биелэхэд нэг алхмаар ойртжээ. Гэхдээ түүний мөрөөдөж байсан шиг загварын ертөнц тийм ч таатай байсангүй. Зурагчид нь үнсэх юмуу янз, янзын байдал их гаргана, эрэгтэй моделиуд ч гэсэн түүнд таатай санагдаагүй байна. 15 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн тэрээр жингээ барихын тулд нэлээд хичээл зүтгэл гаргасан бөгөөд  жимс, ногоо, овъёос гээд жингээ барих гэж бүхий л чадлаараа хичээжээ. Гэхдээ гэрээ хийсэн агентлаг нь түүний жин загвар өмсөхөд хангалттай туранхай байхгүй байна. Гуя хэсгээрээ 2 инч тур гэсэн шаардлагыг тавиад зогсохгүй, “чи яг л бүдүүн үнээ шиг харагдаж байна” гэх зэргээр ханддаг байжээ. Загварын ертөнцөд оршин тогтноход асар их тэвчээр, хөдөлмөр шаарддаг юм гэж хэлсэн байна. Одоогоор Бисути нөхрийнхөө хамт Монтана мужид амар тайван амьдарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ