П.Энхмөнхийг албан ёсоор шалгаж эхэллээ

Алдарт уяач Пунцагбалжир агсаны хүү “Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч П.Энхмөнх хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн хэвлэлээр мэдээлсэн. Гэвч тэрээр “Интернэт дээр гарсан худал мэдээг хараад шууд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар боллоо. Яг одоо харьяаллын дагуу цагдаад өргөдөл өгч байна. Мөн удахгүй хэвлэлийн бага хурал хийнэ” гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгвэл түүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс сэжигтнээр тооцон албан ёсоор шалгаж эхэлжээ. Тодруулбал, хохирогч Д-гийн гомдлоор ийнхүү шалгаж эхэлсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ