СХД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл маргааш "нээлттэй"

СХД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл маргааш "Нээлттэй хаалганы өдөр"-өө зарлаж байна. Тус өдөр ЭМН-ийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, эмзэг ядуу, бүртгэлгүй иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг, иргэдийн бие бялдрын үзүүлэлтийг хэмжиж, мэдээлэл, сурталчилгааг явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн эмийн компаниудтай хамтарч витаминжуулалтын үзэсгэлэн гаргах юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ