Улаанбаатар ногоон хот болно

Ногоон байгууламжинд энэ жил нийслэлээс 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Тэд анх удаа 90 хүнийг сургалтад хамруулж цэцэрлэгчээр бэлтгэсэн бөгөөд өмнө нь нийслэлд цэцэрлэгчин байгаагүй юм. Зүүнээс баруун дөрвөн зам, Тасганы овоо, Нарны замын ногоон байгууламжийг тэд үлгэр жишээ болгоно. Нийслэлээс нийт 64 гудамжийг эзэнтэй болгож байгууллагуудад хуваарилж өгч, гэрээ байгуулжээ. Цэцэрлэгчид арваннэгдүгээр сар хүртэл талбай дээрээ ажиллаад сар бүр 700 мянган төгрөгийн цалин авах гэнэ. Мөн багаж хэрэгсэл, трактор, хөрс сийрүүлэгч зэрэг шаардлагатай техник, хэрэгслийг авсан байна. Ингэж ажилласанаар Зургадугаар сарын 5-наас хойш Улаанбаатар хот, тэр дундаа Энхтайваны өргөн чөлөө цэцэг, ногоо алагласан сайхан газар болох юм байна.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ