Хамтран ажиллахыг жолооч нарт сануулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон, гэргий эрхэмсэг хатагтай Шэрон Жонстон нар энэ сарын 24-26-ны өдрүүдэд төрийн албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Замын цагдаагийн газар, дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид замын хөдөлгөөний болон хэв журмын хамгаалалт хийж ажиллаж байна.
Тиймээс Монгол Улсад айлчилж буй гадны зочид төлөөлөгчдийн айлчлалд хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, соёлтой оролцож, нийгмийн хэв журам зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй, цагдаагийн байгууллагын алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг жолооч нартаа сануулж байна. Мөн түүнчлэн тус айлчлалтай холбогдуулан иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, үүссэн асуудал, гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх талаар Цагдаагийн байгууллагаас анхаарч ажиллаж байгаа юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ