Морины Л.Нарантуяа уяачдыг цуглуулна

СТА Ламжавын Нарантуяа уран бүтээлийн гурав дахь бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Түүнийг МУГЖ, морины гэгдэх Г.Нансалмаагийн гарын ганц шавь гэдгээр нь хүмүүс мэдэх биз. Ирэх сарын 3-нд Монгол Бөхийн өргөөнд болох энэ тоглолтын гол сюрприз нь уяачид нэг дор цуглаж, давхар баярлах явдал аж. Урьдчилсан байдлаар хурдан морины уяач 300 гаруй хүн Монгол орны өнцөг булан бүрээс СТА Л.Нарантуяагийн “Аргагүй хурдан ажнай” тоглолтод ирж оролцохоо мэдэгдсэн байна.

Мөн тоглолтод МУГЖ С.Батсүх, МУГЖ Н.Чулуунхүү, МУГЖ “Морины” Г.Батбаяр, МУСТА Б.Батболд нарын уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөх гэнэ. Түүний тоглолтын тасалбарыг “Аргагүй хурдан ажнай” нэртэй шинэхэн цомог дагалдаж очих юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ