Пөөх, энэ хэний хөшөө вэ
Энэ бол өчигдөр жин үдэд хотын төвд болсон яриа. Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай хөл хөдөлгөөн ихтэй байв. Урьд нь Лениний хөшөө, биеэ үнэлэгчдийн цэцэрлэгээрээ алдаршиж байсан газар л даа. Сахалтай, халзан хүний хөшөөг зайлуулж, сайхан монгол эрийн суугаа дүрийг оронд нь суурилуулжээ. Сайхь эр мэдээж, Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдорж билээ. Орчин цагийн залуус түүнийг огт таньдаггүй бас мэддэггүй ажээ. Их, дээд сургуулийн оюутан бололтой хоёр хүү, хоёр охин явж байснаа нэг залуу хөшөөг гэнэт харснаа “Пөөх, энэ хэний хөшөө вэ” гэлээ шүү. Нөгөө гурав нь нүдээ нэг бүлтийлгэн, нэг онийлгон сонжисноо “Ёстой чөтгөр бүү мэд” гэдэг байгаа. Тэгснээ инээлдсээр, тоосон ч үгүй яваад өглөө. Тэднийг буруутгаж эс чадав. Цаг нь тийм болж дээ, хөөрхий.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ