Дарга нар албатуудаа балбадаг болов


Намрын адаг сар гарахад салхинд гарч, цангаагаа тайлсан БШУЯ-ныхны зугаалга нанчилдаантай өндөрлөсөн. АН-ын дотоод дахь фракц хоорондын зөрчилдөөн хээрийн зугаалгад хүртэл нөлөөлж, дэд сайд Б.Ургамалцэцэг хөөрхий албат Л.Лувсанжамцын хоёр гарыг төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнээр бариулж байгаад ухамсрын шанаа өгсөн гэж байгаа.
Гэтэл саяхан Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр мөн л амралтын газар наргиж байхдаа архины халуунд сархдын шилээр технологийн мэргэжилтэн Г.Амарсанаагийн тархийг хага шаажээ. Тэр одоо шөнө дундын наргианы балгаар толгойдоо дөрвөн нөхөөстэй цохиж явна.
Ийнхүү тийн ялагч хэмээх усан могой жилийн намрын адаг сар доодост ихээхэн халтай байна.
Х.Баатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ