24-тэй залуу шороонд даруулж амиа алдав

Өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сум дахь Гянтболдын уурхайд осол гарч, 24 настай залуу шороонд даруулан амиа алдсан байна. 2008 оноос хойш уг уурхайн хаягдал шорооноос гар аргаар гянтболд ялган авч эхэлсэн гэдэг.

Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүй хийгээд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер томилж ажиллуулаагүйгээс баригдаж буй барилгууд болон уул уурхай, ашигт малтмалын газруудад осол аваар их гардаг. Үүнээс бол хүмүүс хүнд хөнгөн гэмтэж, улмаар амь насаа алддаг гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ