Сургуулийн ойролцоо болгоомжтой явахыг анхаарууллаа

Өчигдөр БГД-ийн нутаг Хасбаатарын гудамж 28 дугаар сургуулийн урд замд "Пруис" маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч есөн настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээжээ.

Энэ мэт сургуулийн насны хүүхдүүд зам тээврийн осолд их өртөж байгаа бөгөөд жолооч нар сургуулийн ойролцоо явахдаа тээврийн хэрэгслийн хурдыг хасч анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож байхыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн улиралын амралт эхлэх гэж байгаа тул эцэг эхчүүд хүүхдэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хараа хяналтгүй хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр анхаарах, аюулгүй замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ