Зургаан хүнийг аварлаа

Өчигдөр Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Цэнхэр–Ус гэдэг газар шуурганд уруудсан малын араас явсан иргэн Ө 15 цагийн орчимд гэрээсээ гараад ирээгүй байна. Хамгийн сүүлд 21:30 цагт холбогдсноос хойш утас нь холбогдсонгүй гэсэн мэдээллийг шуурхай мэдээллийн 105 дугаарт ирүүлснээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн есөн албан хаагч УАЗ фургон автомашинтай, алга болсон хүний ар гэрийн таван иргэнтэй эрэн хайх ажиллагааг явуулж иргэн Ө-г таньдаг айлаас нь эсэн мэнд олсон байна.

Мөн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумаас Улаанбаатарын чиглэлд явсан Пажеро загварын суудлын автомашин Хэрлэнгийн гүүрнээс урагш найман км орчим газарт жалга руу гулсаж ороод унах гээд байна гэсэн мэдээллийг 07:41 цагт өгснөөр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дөрвөн албан хаагч 08:20 цагт очиход автомашин жалга руу орсон байсныг татаж гарган, дотор нь зорчин явсан таван том хүн, нэг хүүхдийг аюулгүй газар хүргэж амь биеийг нь авран хамгаалсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ