Барилгын өргөгч ажиллагаагүй болж эмнэлэгийн барилга нураах шахжээ

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд эмнэлгийн байрны цонх хагарч, хананд цууралт үүссэн байна гэсэн мэдээлэл өчигдөр Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын газрын байцаагч очиж шалгахад уг эмнэлгийн урд орон сууцны зориулалтаар барьж байгаа барилгын өргөгч цамхагийн сум тог тасарсны улмаас удирдлагагүй болж гулсан эмнэлгийн барилгын баруун урд буланг мөргөж дөрөвдүгээр давхарын нэг цонх хагарч, 2-5 давхарын булангийн тоосго суларсан, хананд нарийн цууралт үүссэн зэрэг гэмтэл гарсан байсан. Холбогдох байгууллагууд үзлэг шалгалтыг хийж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ