Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг үүрэгдэв

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн удирдлагуултай уулзаж, үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үйл ажиллагааны тайланг танилцуулав. Тэрбээр “энэ сарын 29-ны өдөр Улаанбаатар хотын 374 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан олон ажлыг хийж байгаа бөгөөдөнгөрсөн хугацаанд 55 онцлох ажлыг хийсэн. Мөн захиргааны шинэчлэлийн хүрээнддарга нар бус иргэд шийдвэр гаргах тогтолцоонд шилжихээр ажиллаж байна. Үүнтэй уялдуулан хороо бүрт “Иргэний танхим” байгуулан иргэдийн санал гомдлыг хүлээн авч, 14 хоногийн дотор хуулийн үндэслэлтэй хариулт өгч байгаа” гэв. Харин хамгийн нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол хөрөнгө оруулалт зогссоноос үүдэн зарим бүтээн байгуулалтын ажил зогсоод байгаа аж.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “хөрөнгө оруулалт зогссон явдал нь өмнөх популист нийгмийн алдаа. Иймд үүнийг засч залруулан хөрөнгө оруулалтыг татах ёстой. Түүний дараагаар олон улсын байгууллага, засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээл болон бондын асуудлыг судлах ёстой” гэв. Уулзалтын төгсгөлд ерөнхийлөгч иргэдийг оролцоог нэмэгдүүлэн, ил тод ажиллахыг хүсэв. Мөн Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн бусад хотуудтай өрсөлдөж байгаа үзүүлэлтийг гаргахыг үүрэгдэв.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ