Онцын шаардлагагүй бол Энэтхэг бүү яв

Гадаад харилцааны яамнаас иргэдэд ийн анхаарууллаа. Учир нь тус улсад өнгөрсөн зунаас дэнге гэх халдварт өвчин гарч, 50 мянга гаруй хүн өртсөнөөс 109 нь нас баржээ.
Эл халдвар шумуулаар дамждаг юм байна. Делигийн эмнэлгүүд ачаалалд дарагдсан бөгөөд хандагсдын дотор гадаадын иргэд цөөнгүй таарчээ. Тиймээс зайлшгүй л биш бол тийшээ зүглэх хэрэггүйг зөвхөн манайх бус ихэнх орон иргэндээ сэрэмжлүүлжээ.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ