Зодуулсан цагдаад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн ажилтнууд нэгнээ зодож гэмтээсэн хэрэг гарч, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг зодуулсан цагдааг буруутгалаа хэмээн шүүмжилсэн. Учир нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин "Өөрийнхөө буруутай үйлдлийг зөв болгох гэж хэвлэлээр хохирогчийн дүрд тоглох явдал ч бас байна" хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл хэргийг Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж, зодуулсан цагдаагийн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир нь зодуулж хүндээр гэмтсэн гэх н.Отгонмөнх даргыгаа шаардлага тавихад нь эгдүүцэж, нүд рүү цохисон байна. Тэрээр өмнө нь тусгай хэлтэст ажиллаж байгаад 2005 ондажлаасаа гарч,өнгөрөгч хавар ажилдаа эргэж ороод байжээ. Яагаад ажилдаа орсныг нь шалгахад танил талаар ашиглан эргэж орсон нь тодорхой болсон байна. Түүнийг даргынхаа шаардлагыг биелүүлээгүй, биед нь халдсан хэмээн тухайн үед хамт байсан дэд дарга цохиж авснаар асуудал үүсчээ. Ажлын шаардлага тавьсныхаа төлөө нүд рүүгээ цохиулсан хүний тухайд гэмтлийн зэрэг тогтоогдсон бол н.Отгонмөнхөд шаардлага тавьсан албан тушаалтны биед халдсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна. Хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ