ШШГЕГ: Т.Энхболдсодонг суллаагүй

“Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодонг өнгөрсөн долоо хоногт мөнгө угаахыг завдсан гэх үндэслэлээр Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан. Тэгвэл түүнийг суллагдсан хэмээн зарим сайтаар мэдээлжээ. Энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Т.Энхболдсодонг батлан даалтад гаргаагүй. Төв аймгийн урьдчилан хорих төвд үргэлжлүүлэн саатуулж байгаа" гэлээ. Т.Энхболдсодон нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай ойр дотно нэгэн бөгөөд түүнийг тэрбумаар тоологдох мөнгөөр Н.Энхбаярыг ивээн тэтгэсэн, их хэмжээний мөнгө угаахыг завдсан гэх үндэслэлээр саатуулаад байгаа юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ