ОБЕГ-ын даргын авга эгчийг батлан даалтад гаргалаа

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Тогоонямыг АТГ-аас баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Харин түүнийг энэ долоо хоногт батлан даалтад гаргажээ.Д.Тогооням нь Улаанбаатар хотодшинээр ашиглалтад орж буй бүх барилгын галын аюулгүй байдлын зураг төсөлд гарын үсэг зурдаг, түүний гарын үсэггүйгээр нэг ч барилгыг улсын комисс хүлээж авдаггүй нөлөө бүхий албан тушаалтан байсан гэдэг. Мөн тэрээр ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн авга эгч билээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ