Гадны нөлөөтэй нас барсан нярайн цогцос олджээ

Өнгөрсөн мягмар гаригт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Улаанчулуутын хогийн цэгээс эхсээс нь салгаагүй нярайн цогцос олджээ.

Цогцос хоолойг нь хэрчсэн байдалтай, өөрөөр хэлбэл гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй байжээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд нярайн ээжийг олж илрүүлэн, эрүү үүсгэсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ