Сексээс таашаал авах "асуудал"-гүй болжээ

Анх удаа “Секс шоп”-т орлоо.
Азичууд, тэр дундаа Монголчууд бид их ичимхий, бүрэг зантай хүмүүс. “Sex shop” орж худалдан авалт хийх нь байтугай хажуугаар нь өнгөрөхдөө дөлсхийгээд өнгөрөх нь энүүхэнд байлаа. Хэдэн жилийн өмнө. Харин одоо бол арай өөр болжээ. Секс угаасаа хүн төрөлхтний физиологийн хэрэгцээ юм болохоор, бие биенээсээ ичиж, санаа зовох ч хэрэггүй болсон. Бүр төрөл бүрийн таашаал өгөх хэрэгсэл худалддаг болчихож.
Нийтлэг хэрэглээ болсон бэлгэвч тэнд ёоз ёозоороо бий. Энэ бүгд нь импортолсон улс орноороо, үйлчилгээгээрээ, үнээрээ гээд юм юмаар ялгаатай. Салфетка, тоглоом, хөзөр, түлхүүрийн оосор зэрэг жижиг зүйлс түүний дэргэдэх лангуунд бий.
Мөн эмэгтэйчүүд болон эрчүүдэд зориулагдсан жинхэнэ бүтээгдэхүүнүүд угтана. Тухайлбал, секс байрлал заадаг шоо. Хосууд ямар байрлалаар хийхээ мэдэхгүй, эсвэл тохиролцож чадахгүй байгаа бол шоогоо хаяад буусан байрлалаар секс хийх зориулалттай бүтээгдэхүүн аж. Түүнчлэн эр хүний бэлгэдлийг илүү том болгох, эсвэл хамгаалах нөгөө талаас эмэгтэй хүнд илүү таашаал өгөх зориулалттай резинэн углааснуудыг өрсөн байлаа. Эмэгтэй нь түүнийг хүсэмжит эрийнхээ эрхтэнд углаад хэрэглэсэн ч болох, дотор нь хуруугаа хийгээд өөртөө хэрэглэсэн ч болох аж.
Дэлгүүрийн эзэн эгчээс хэдэн зүйл тодруулав.
-Танай дэлгүүрээр ихэвчлэн хэдэн насны, ямар хүйсний хүмүүс үйлчлүүлдэг вэ?
-28-40 насны хүмүүс тогтмол үйлчлүүлдэг. Аль аль нь л орж ирнэ. Гэхдээ эрэгтэй хүмүүс арай түлхүү үйлчлүүлдэг байж мэдэх юм.
-28-40 насных гэхээр эхнэр /нөхөр/-тэй хүмүүс үйлчлүүлдэг байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Эхнэрээ сайхан байлгах гэсэн. Нөхөртөө сексийн ханамжийг өгөх гэсэн бүх хүн л үйлчлүүлдэг. Одоо бол ганц бие залуус гэхээсээ илүү хэн хэндээ сэтгэл ханамжийг өгч сайхан байлгах гэсэн хүмүүс л орж ирнэ шүү дээ.
-Шинэ бүтээгдэхүүнүүд байнга ирэх үү?
-Ихэвчлэн сүүлийн үеийн шинэлэг бүтээгдэхүүнүүд авчрахыг зорино.
-Хамгийн гүйлгээтэй бараа юу байна?
-Бүх төрлийн вибраторууд. Бас бэлгэвч, зарим нэг бэлдмэл.
-Секс тоглоомууд байх уу?
-Янз бүрийн л тоглоом, гав зэрэг байдаг.
-Хиймэл бэлэг эрхтнүүдийн хувьд ямар төрлийн ихэвчлэн байх уу?
-Том жижиг, өргөн нарийн, товгор, гөлгөр гээд янз бүр дээ.
-Эмнүүдийн хувьд?
-Удаан тавиулдаг, чалх сайжруулдаг, сэрэл өдөөдөг гээд янз бүрийн эм бий. Гэхдээ бүгд түр зуурын үйлчилгээтэй.
-Нас тогтсон эмэгтэй хүнд зориулагдсан умай чангалах үйлчилгээтэй тос байдаг уу, сүүлийн үед эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудал энэ гэсэн?
-Байлгүй яахав. 35000 төгрөгний үнэтэй бүтээгдэхүүн бий. Үүнийг жил хэрэглэж болно. Бэлгийн хавьталд орохоос 30 минутын өмнө бэлэг эрхтэндээ хийгээд хоёр минут болгоод авна. улмаар 1.30 минутын турш бариу чанга болгож өгнө. Энэ маягаар жил хэрэглэх бүтээгдэхүүн.
- Монголд хэчнээн секс шоп үйл ажиллагаа явуулдаг бол?
-Бараг 10 хүрэхгүй газар бий. Манайх л гэхэд хороололд нэг салбартай. Тэгээд “Фантаси” бол 5-6 салбартай. өөр бас нэг залуу бий ажиллуулдаг.
-Ийм төрлийн бараа бүтээгдэхүүн зарах зөвшөөрлийг авдаг уу?
-Авдаг. Бүгд хууль ёсны, зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүд.
-Ер нь ийм дэлгүүрт худалдагч хийхэд бэрхшээлтэй юу?
-Бэрхшээлтэй зүйл байхгүй. Би өмнө нь “Фантаси”-д ажиллаж байгаад өөрөө хувиараа ийм газар ажиллуулж байгаа юм л даа.
Тэнд мэдээж хиймэл эр, эм ичимдэг эрхтнүүд байсан юм. Мөн л хэд хэдэн төрлөөрөө. Хамгийн доод тал нь 25000 төгрөгөөс эхлээд дээш 60000 хүртэл үнэтэй.
Мөн эмэгтэйчүүдийн хиймэл хөх эсвэл хөх томруулагч хэрэглэл анхаарал татаж байсан ч түүнээс илүү эр хүний эрхтэн томруулах бүтээгдэхүүн илүү сонирхолтой байсан юм. Түүний үнэ 45 000 төгрөг. Эр хүн өдөр бүр түүнийг 10-аас доошгүй минутаар массажлах маягаар хэрэглэх бөгөөд дор хаяж гурван сар явбал үр дүнд хүрнэ гэсэн танилцуулга байв. Бодибилдингийн анхлан сурагчдад гурван сар явж байж үр дүнд хүрнэ гэдэгтэй ижил санагдлаа.
Энэ мэтээр төрөл бүрийн барааны дунд охидын үсний боолт шиг жижиг резин өнгө өнгөөр харагдаж байв. Түүнийг эр хүнд хэрэглэх бөгөөд дээрээ жижиг зайгаар ажилладаг чичиргээ өгдөг гэнэ. Жижиг танилцуулгыг уншвал эр хүний эрхтнийг угаар нь боож, удаан дур тавиулах, илүү таашаал өгөх зориулалттай юм байна. Хамгийн хямдхан бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд 3500 төгрөгийн үнэтэй гэх мэт.
Ийнхүү секс хэрэгцээг зөвхөн үр удмаа үлдээхэд зориулалттай мэтээр ойлгодог байсан манай өвөг дээдсийн үе өнгөрчээ. Одоо энэ бүр дээд түвшинд хөгжсөний илрэл энэ буй.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ