Цагдаа нар уртасгасан цагаар ажиллаж байна

"Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал" –тай холбогдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг томилогдон зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах. Мөн Нийслэл хотын оршин суугчид, иргэд, зочид төлөөлөгчдөд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг 24 цагаар хүргэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулахаар уртасгасан цагаар ажиллаж эхэллээ. Мөн нийгмийн хэв журам сахиулах болон хамгаалалтын ажилд Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургуулийн сонсогчид, дотоодын цэргийн алба хаагчид болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид оролцож байна. НЦГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 102 дугаарын утсанд дуудлага хүлээн авах шугамыг нэмэгдүүлж, НҮБ-ын зөвшөөрөгдсөн 5 хэл дээр мэдээлэл авах боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ