Анхаар “Үндэсний бууз” жоомтой

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, 37 дугаар байранд байрлах “Үндэсний бууз” рестораны үйл ажиллагааг зогсоожээ. Учир нь “Үндэсний бууз” ресторанаас жоом илэрсэн гэнэ.

Тус байрны оршин суугч МХЕГ-т гомдол гаргажээ. Гомдолд: “Манай байрны доор ресторан байдаг. Энэ ресторанаас болоод манайх руу жоом орж ирээд байх юм.

Хор цацаад үхэж байгаа боловч ахиад орж ирээд байна. Тэгэхээр тус ресторан маш их жоомтой гэсэн үг. Үүнийг яах ёстой вэ. Арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

Тиймээс гомдлын дагуу МХЕГ-ын байцаагч нар тус хоолны газарт шалгалт хийжээ. Шалгалтаар дээрх гомдол, зөрчил илэрсэн байна. Иймд “Хүнсний тухай” хуулийн 19.1.2-т зааснаар торгуулын арга хэмжээ авч, улсын байцаагчийн 33-02-468/92 тоот акт гарган үйл ажиллагааг нь зогсоожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ