Өвгөн ахын гадаад үг

Дэлхийн хэмжээний чуулганыг Монгол Улс нийслэл Улаанбаатартаа зохион байгуулж байна. Улсын маань нэр хүндийг дэлхий дахинаа илтгэх Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хурлын үеэр МАХН-ын гишүүд дэмжигчид лоозон барьж жагслаа.

Гадаадын орнуудад олон улсын хэмжээний чуулга уулзалтын үеэр дотоодынхоо болж бүтэхгүй асуудлуудыг илтгэн харуулсан аль эсхүл тухайн чуулганыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн жагсаал цуглаан болох нь элбэг.

Үүний нэг хувилбар болж МАХН-ынхан жагслаа. Гэхдээ тэд юуны төлөө ийн жагсаж буйг нь зочид ойлгосон болов уу. "Улстөрийн хоригдолтой Монгол", "жинхэнэ ардчиллыг хүснэ" гэх мэт үгсийг англиар бичсэн цагаан цаас биендээ угласан мөнөөх "тэмцэгчид" ядахнаа учрыг тодруулж асуусан гадаадын төлөөлөгчийн асуултад хариулах чадвартай болов уу.

Гадаадын зочид төлөөлөгчид ирээд Н.Энхбаярыг шоронгоос гаргачихдаг гэж тэд бодсон уу.  Харин ч дэлхийн хэмжээний хурлыг эх орондоо зохиож буй Монгол Улсынхаа нэр хүндийг унагааж орхих юм биш биз.

Ямартай ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсах цуглах эрх чөлөөгөөр бүрэн хангагдсан ардчилсан улс мөн юм гэдгийг гадныханд харуулсан явдал болсон нь талархууштай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ