Витамины үзэсгэлэн худалдаа болно

СХД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл өнөөдөр "Нээлттэй хаалганы өдөр"-өө зарлаж байна. Өдөрлөгөөр ЭМН-ийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, эмзэг ядуу, бүртгэлгүй иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлэх, халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг, иргэдийн бие бялдрын үзүүлэлтийг хэмжиж, мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн эмийн компаниудтай хамтарч витаминжуулалтын үзэсгэлэн гаргах юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ