Яармагийн шинэ сургуулийг хүлээлгэж өгнө

Япон улсын Засгийн газрын тусламжаар манай улсад баригдаж байгаа дунд сургуулийн төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр 12.00 цагт болно. Энэ үеэр төсөлд хамрагдсан хамгийн сүүлийн сургууль болох Яармагийн 123-р сургуулийн байрыг хүлээлгэн өгөх юм.
Нийтдээ энэ төслөөр улсын хэмжээнд 668 анги танхим бүхий 55 сургууль барьжээ. Үүнээс 45 нь Улаанбаатар хотод байгаа юм. Төсөлд нийт 178 тэрбум 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ