Траншейнаас эмэгтэй хүний цогцос олдлоо

Өчигдөр Багануур дүүргээс Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Уртын ам гэдэг газарт малчин айлдаа очихоор явсан Прадо загварын суудлын автомашинтай хоёр иргэн цасанд суусан гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 05:15 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс албан хаагдын баг очиж машиныг нь татаж гаргажээ.

Мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЭХЭМТ-ийн баруун хойно траншейнд хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 09:00 цагт ирснээр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 31 настай эмэгтэй нас барсан байсныг гаргаж дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ