Өнөөдөр болох үйл явдал

Өнөөдөр Авто зам үүсч хөгжсний 84 жилийн ой, Авто замчдын баярын өдрийг тохиолдуулан 10:00 цагт “Эхлэлийн цэгт” Чингисийн талбайд хүндэтгэл үзүүлнэ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Зам, тээврийн яамны сайд А.Гансүх, Төрийн нарийн бичгийн дарга Н.Батзаяа, ЗТЯ-ны АЗБХЗГ-ын дарга Р.Онон, Монголын авто замын холбооны тэргүүн Т.Бямбаа, АЗХЭШСТ-ийн захирал Р.Отгонбаатар болон нийт авто замчдын төлөөлөл оролцох болно.

Өнөөдөр МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралтай 09.30-10.20 цагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зам, замын байгууламж, гүүрийн барилга байгууламжийн угсралтын ажилд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ.

Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвөөс Улс Хот хоорондын Аж ахуйн нэгж байгуулагын өвөлжилтөнд бэлэн эсэхийг шалгасан байна. Өнөөдөр 10:00 цаг ЗТЯамны 2-р байрны хурлын зааланд энэ талаараа мэдээлнэ.

Монголньюс мэдээллийн төвд дараах хэвлэлийн бага хуралтай

11.00 цагт Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын анхдагчдын холбоо” ТББ-аас “Ардчиллыг хувьчлах эрхгүй” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт Төмөр замын инженерүүд шинэ төмөр замын асуудлаар мэдээлэл хийнэ.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ