Засаг даргаас илүү эрх мэдэлтэй хэсгийн ахлагч

Засаг даргаас илүү эрх мэдэлтэй хэсгийн ахлагч байна гэвэл та итгэх үү. Бараг л итгэхгүй байх. Тэгвэл Баянзүрх дүүргийн X дугаар хорооны хэсгийн ахлагч н.Үүрцайх ийнхүү эрх ямба нь дэндэж, булаг шандыг хааж, газар олгож байна. Тэрбээр тус хорооны нутагт орших уулын амын намагтай хэсэгт хоёр метр орчим шороо асгаж, иргэдэд газар олгож эхэлжээ. Уг нь энэхүү хөндийд булаг урсдаг бөгөөд шороогоор даран булгийн амийг “тасалж” байна. Шар хадны эцсийн буудлаас Улиастай хүртэлх намгархаг булагтай энэхүү хөндийг тэрбээр ийнхүү өөрийн эзэмшлийн болгож, зарж байна.

Түүний хувьд шороо асгаж тэгшилсэн талбайгаа 1,5-аас 7 сая хүртэлх үнэ хүргэж зардаг бөгөөд нэлээд эрэлттэй байдаг аж. Ажлаа аваад удаагүй ч түүний энэхүү хууль бус бизнес газар авч, нэлээдгүй олон айл газар аваад буусан байна. Одоогоор газрын гэрчилгээ нь гараагүй байгаа бөгөөд “түр хүлээчих. Удахгүй гаргаад өгнө” хэмээн ам бардам ярьж байна. Ямар эрх мэдэлтэй гэхээр ийнхүү байгалиа хамгаалах сэтгэлгүйгээр үй түмэн гэрчилгээг гаргах гэж байгаа юм бол. Хэн түүний ард хамгаалалтад нь зогсч байна гэдэг нь сонин.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн хүн гэгддэг тэрбээр уг бүс нутагт харуул хамгаалалт байрлуулан ажлуулдаг бөгөөд мэдээлэл муутай дөнгөж хөдөөнөөс нүүж ирсэн, бас гэрээ хаана барихаа олж ядсан иргэд түүний газрын худалдан авдаг.

Тэрбээр олон айл буух тусмаа сайн. Олон айл буучихвал нүүх боломжгүй, нийслэл дүүргээс хөөж чадахгүй хэмээн иргэдийг ухуулан уг газраа буулган бичил хороолол үүсгээд байгаа энэ эмэгтэйгийн хууль бус үйл ажиллагааг дүүргийн Тамгын газар болон газрын алба нь ч зогсоож дийлэхгүй байгаа сурагтай.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ