С.Болд-Эрдэнийн хүсэл биелжээ

УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ удахгүй нээлтээ хийх “Хөлтрөг” нэртэй уран сайхны киноны ерөнхий найруулагчаар нь ажиллаж байгаа аж. Тэрээр ганц сайхан кино хийх юм сан гэж мөрөөддөг болоод удаж байсан гэдэг. Мөн “Сайн уран бүтээл хийхийн тулд удаан бодох төлөвлөх хэрэгтэй" хэмээн ярьж байсан удаатай. Тэгвэл түүний мөрөөдөл биелсэн нь энэ.
Хүний үйлийн үр, эх үрийн хайр, энэрэлийг харуулах уг бүтээлийн зохиолыг түүний төрсөн эгч С.Болормаа бичсэн бөгөөд ерөнхий зураглаачаар “Logic Film” студийн зураглаач Э.Нэргүй ажиллажээ. Мөн дууны найруулгийн "Авиа" студи хамтран бүтээсэн аж.
Уг киноны гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Н.Ялалт, О.Долгор нар тогложээ. Мөн Н.Ирмүүн, М.Бат-Эрдэнэ гэх хоёр хүүхэд дүр бүтээжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ