“Үүлэн хүлэг”-ээр зочлоорой

Өнөөдөр Монголын Урчуудын Эвлэлийн “АРТ” галлерейд Төрийн соёрхолт, зураач Ц.Цэгмэд, МУЭ-ийн шагналт зураач, барималч Г.Сэрээтэр нарын “Үүлэн хүлэг” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 18:00 цагаас нээгдэж 31-ний 12:00 цаг хүртэл дэлгэгдэн нийт олны нүдийг баясгах юм.
Үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн зураг, баримал хосолсон 100-аад бүтээл тавигдах бөгөөд бүтээлчид өөрсдийн бүтээлийн онцлог болох зөн совин сэтгэлгээний урлаг хийдэг онцлогоороо “Үүлэн хүлэг” гэсэн нэрэн дээр нэгдсэн аж.
Хоёр уран бүтээлчдийн бүтээлийн талаар урлаг судлаач, академич, шинжлэх ухааны доктор, профессор, зураач Ц.Эрдэнэцог, урлаг судлаач, академич, доктор, профессор, зураач Ч.Болдбаатар нар дүгнэн өгүүлсэн байна.
“Г.Сэрээтэрийн баримал шинэ цагийн урлагийн түүхэн дэх хүний сэтгэхүйн талаар иррационаоль илэрхийллийн хувилбар сэдлээ зориудын тасалж шийдсэн, нэгээс нөгөөд шилжүүлдэг тийм эс давтагдах ондоог харуулжээ. Галбир хийгээд хэсгүүдийг орон зайгаар биш галбирлиг бүтцийн онцлогийг анхаарсанаараа өвөрмөц.
Г.Сэрээтэрийн ажилд сэдэв өгөгддөг гэлээ ч логик утгаар хөөцөлдөлгүй (дүрд баригдалгүй) дан хэмнэл хийгээд галбирийн шугаман тэнцэтгэлийг тэмдэгшүүлсэн. Урлагийг үзэх бүтээлчийн үзэхүйд гарсан өөрчлөлт нь моделыг эх бүтцийн хувьд деформлиг галбирт хавилгаснаараа шинэлэг илэрхийллийн хэллэгийг ассембляж руу, коллаж руу сэлгэсэн нь түүний бүтээлд ч тэр, алдар хүндэд ч тэр ихээхэн тусч чаджээ” хэмээжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ