Өмгөөлөгч Л.Баттогтохыг эрэн сурвалжилж эхэллээ

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс өмгөөлөгч Л.Баттогтоход эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, тэрээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга асан П.Өлзийсайханыг өмгөөлөхдөө бусдыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төрд халдсан хэрэгт буруутгагдсан юм. Харин өмгөөлөгч Л.Баттогтох мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаалтыг үл хүндэтгэн, дуудсан цагт нь ирэхгүй байгаа аж. Тиймээс тус дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Л.Баттогтох өмгөөлөгч “Надад эрүүгийн хэрэг үүсгээгүй, цагдаагаас нэг ч удаа дуудаагүй” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ