Хурандаа О.Зоригт оны өмнө суллагдана

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс 2,5-3,6 жилийн хорих ял сонссон генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нар өдгөө ялаа эдэлж байгаа. Тэгвэл О.Зоригтын хувьд хамгийн бага ялтай бөгөөд ял эдэлсэн хугацаанаас хойш тоолохоор энэ оны өмнө суллагдахаар болж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Түүний биеийн байдал нь тааруухан байгаа бөгөөд хорих ангийн эмнэлэгт хааяа хэвтэн эмчлүүлж, ялаа үргэлжлүүлэн эдэлж байгаа аж. Харин Ч.Амарболд, Ш.Батсүх хоёрын хувьд хуваарилагдсан хорих ангидаа ялаа эдлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжид нь алба эрхлэж байгаа юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ