Хүүхдээ хөнөөж хаясан эхийг баривчиллаа

Энэ сарын 22-нд буюу өнгөрсөн мягмар гаригт Улаанчулуултын хогийн цэгээс эхсээс нь салгаагүй нярайн цогцос олдсон талаар манай сайт мэдээлж байсан.
Тэгвэл уг хэргийн талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Энэ сарын 22-нд Улаанчулуутаас нярайн цогцос олдсон. Олдох үедээ гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй байдалтай буюу хоолойг нь хэрчээд хаясан байсан. Хүүхдээ тийм байдалтай болгож хаясан эхийг олж, одоогоор эрүүгийн хэрэг үүсгээд байгаа" гэв. Тодруулбал, тус ээжид Эрүүгийн хуулийн тусгай ангийг 91, 117 дугаар хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ