Монгол дугаартай машин Казахстанд осол гаргажээ

Уржигдар Казакстаны Алма-Ата хотод Монгол улсын дугаартай “Хьюндай” маркын автомашин осол гаргажээ.

Тодруулбал уг машин Райымбекийн өргөн чөлөөнд дөрвөн замын уулзвар дээр улаан гэрлээр орж ирээд “Дэу” маркын автомашиныг мөргөжээ. Улмаар “Дэу” маркын автомашины жолооч кабиндаа хавчигдсаныг түргэн тусламжийнхан гаргажээ. Хэргийг Алма-Ата хотын замын цагдаагийн газар тодруулж байгаа юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ