"Нарантуул"-ын галын дүгнэлтийг ЦЕГ-т хүргүүллээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Наран туул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гал гарч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах зургаан ангийн найман тасаг, аврах ангийн нийт 141 гал сөнөөгч, аврагч дуудлагаар ажиллан 11 цаг ажиллаж, гал түймрийг цаашид дэлгэрүүлэлгүй бүрэн унтраасан. Гал унтраах ангиудгал түймрийг цаг алдалгүй шуурхай ажиллаж унтрааснаар уг захын газар доорх давхар / 40 өрөө /, зах орчмын 132 чингэлгийггал түймрийн аюулаас авран хамгаалсан юм.
Тэгвэл гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоох ажлын хэсэгт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчид, ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээчид, Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчид ажиллан өнөөдөр ЦЕГ-ын ажлын хэсэгт галын шинжээчийн дүгнэлтийг хүлээлгэн өглөө. Галын шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоорЦЕГ-ын ажлын хэсэггал түймэр гарсан газраас шинжлүүлэх дээжүүдхураан авч Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн бөгөөд хамгийн эхний хариуг гал гарснаас долоо хоногийн дараа гаргасан бол хамгийн сүүлийн дээжийг долоо хоногийн өмнө хүлээн авч хариуг гарган ийнхүү хүргүүлжээ. Галын шинжээчийн нэгдсэн дүгнэлтийг ЦЕГ-ын ажлын хэсэгтхүргүүлснээр “Нарантуул трейд” ХХК-ийн хүнсний захад гарсан гал түймэртэй холбоотой Онцгой байдлын байгууллагаас хийгдэх ажиллагаа бүрэн дуусч байгаа аж.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ