“Маш нууц” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

“Маш нууц” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэж өчигдрөөс эхлэн уншигчдын гар дээр очлоо. Уг сэтгүүлийн энэ дугаарт, хэвлэлийнхэнд ярилцлага өгөхийг хатуу хориглосон тэнсэн харгалзах ялтай УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг эргээд ирсэн талаараа сонирхолтой яриа өгсөн бол Японы нэрт гэрэл зурагчин Т.Сүгияма “Нууц албаныхан дагаж байсныг би хожим мэдсэн” тухайгаа дэлгэрэнгүй ярилцлага гарчээ. Мөн “Mongolion beauty -2013” тэмцээний ялагч, мисс, загвар өмсөгч Г.Мөнгөнцэцэг тус сэтгүүлийн хавтсыг чимж, илэн далангуй ярилцлага өгчээ.
Судлаач Н.Батболд “Цадиг түүх” буланд Тагнуулч Ц.Өлзий ба баргыг Монгол Улсад нэгтгэх бодлого юу байсан талаар ихэд сонирхолтой нийтлэл бичсэн бол “Оддын нууц” буландаа алаг нүдэн С.Эрдэнэцэцэг гавьяат одоо болтол хүнтэй суудаггүй шалтгааныг онцолж, гишүүн Я.Содбаатар залуу дуучин А.Түмэн-Өлзийг “ нууц амраг”-аараа сонгож, тоглолтыг нь ивээн тэтгэсэн гэх “нууцхан” хэрнээ үнэнийг өчсөн мэдээ өөрийн эрхгүй анхаарал татаж байна.
Цаашлаад цагаан захтнуудын хэрэг юу болж байгаа талаар гишүүн С.Дэмбэрэл, Д.Хаянхярваа, гишүүн асан Л.Гүндалай нарын эрүүгийн ертөнцөд үйлдсэн хэрэг хэрхэн шийдэгдэж, ямар шатанд байгаа талаар “онилсон” байна. Энэ мэтчилэн “Далд ертөнц”, “Нууцын хавтас”, “Спортын нууц”, “Эгэл биш кино”, “Танд тустай агшин” зэрэг онц сонирхолтой, хүнд хэрэгтэй тустай мэдээлэл сайтай шинэхэн сэтгүүлээ уншаарай.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ