Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Аргын тооллын: 2013.10.26 Бямба гараг
Билгийн тооллын: 22. Гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр
Наран ургах шингэх: 07.50-18.02
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарахад сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ