Гадна орчноо тохижуулахгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцална

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд гарсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр доторх газраа өөрсдөө хамгаалж, цэвэрлэж, явган хүний зам барих зэргээр тохижуулах үүрэгтэй гэж заасан. Гэтэл дотроо гяланцаг, гаднаа паланцаг болсон байгууллага нийслэлд олон байна. Тиймээс энэ сарын 30-ны дотор гадна орчноо тохижуулж дуусахгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлахаар НЗДТГ шийдвэр гаргажээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ