Холливүд Ха Чи Воныг “тоожээ”

Солонгосын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Ха Чи Вонтой Америкийн хамгийн том кино агентлаг болох "United Talent Agency" гэрээ байгуулсан гэнэ.
Өдгөө 35 настай жүжигчин бүсгүй Солонгосын олон сериалд тоглож, чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан авьяаслаг бүсгүй билээ. Одоо тэрээр MBC телевизийн олон ангит кинонд гол дүр бүтээж байгаа бөгөөд киногоо дуусгаад Холливүд рүү явах аж.
Ингэснээр Ха Чи Вон Солонгос жүжигчээс Америкийн кино зах зээлд нэвтэрсэн зургаа дахь жүжигчин болох юм.
"United Talent Agency" нь Харрисон Форд, Селин Дион, Энтони Хопкинс зэрэг алдартай жүжигчид, дуучдыг багтаасан Америкийн хамгийн том агентлаг юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ