Гэртээ кимчи жигэ хийж идэцгээее

Солонгос хоолны гайхамшигт амтыг гэртээ ч амтлах боломжтой. Амралтын өдрүүдэд гэртээ кимчитэй шөл хийж идэхийг хүсвэл дараах зааврыг дагаарай.
1. Болсон кимчи (бага зэрэг эссэн кимчи бол илүү амттай болно) - 300 г
(5 см-ийн өргөнтэй хэрчинэ)
2. Гахайн мах - 150-200 г
3. Ус - 400 г
4. Бяцалсан сармис - 1-2 хумс
5. Бөөрөнхий сонгино -1/4 ш
6. Ногоон сонгино - 1 ш
7. Халуун чинжүү (Улаан, ногоон аль нь ч болно) - 1 ш
8. Чинжүүний нунтаг - 1 ц/х
9. Дашида (хоол амтлагч) - 1 ц/х
10. Давс - маш бага
11. Дүпү - 50-100 г
Хийх арга:
1. Савандаа бага зэрэг тос хийж халаагаад гахайн махаа цагаан болтол нь хуурна.
2. Хэрчиж бэлтгэсэн кимчигээ хийж 2-3 минут махтайгаа хуурна.
3 . Усаа хийж буцалгана.
4. Ус буцалсаны дараа дашида, бөөрөнхий сонгино, чинжүүний нунтаг халуун чинжүү, бяцалсан сармис зэргийг хийж хутган кимчиг болтол нь буцалгана.
5 Кимчиг болтол нь буцалгасны эцэст дүпү, ногоон сонгиноо хийнэ. Мөн маш бага давс хийж 2 минут орчим буцалгаад галаа унтрааж амттай кимчитэй шөлөө идэхэд бэлдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ