Хэвлэл мэдээллийн салбарын авьяастнууд тодорлоо

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам”-ын ээлжит шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.

Өчигдөр тус наадмын "Дуу", "Бүжиг", "Багийн мэндчилгээ"-ний төрлүүдийн шилдгүүд тодорч өргөмжлөл, мөнгөн шагналын батламж, эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолтод оролцох эрхийн эзэд болцгоосон юм. Наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт өнөөдөр 19:00-цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох бөгөөд урилгаар Хурд хамтлаг, МУГЖ Т.Ариунаа, Поп дива С.Наран, МУСТА Б.Чинбат, Sweetymotion хамтлаг, Uvertura хамтлаг, ҮДБЭЧ-ын морин хуурч, уртын дуучид оролцох юм.

Багийн мэндчилгээний төрөлд:
Тэргүүн байр- “Айст Монголиа” телевизийн хамт олон
Дэд байр- “Зар мэдээ” сонин хамт олон
Гуравдугаар байр– “Хэнтийн мэдээ” сонин хамт олон

Бүжгийн төрөлд:
Тэргүүн байр-“Тэнгэрлэг Fm-103.6”-ын Ц.Эрдэнэ-Очир
Дэд байр- “Эмэгтэйчүүд.мн” сайтын сэтгүүлч Н.Сувд-Эрдэнэ
Гуравдугаар байр- “Айст Монголиа” телевизийн бүжгийн хамтлаг
Тусгай байр-“Айст монголиа”телевизийн сэтгүүлч Х.Дөлгөөн

Дууны төрөлд:
Тэргүүн байр-“Соён гэгээрүүлэгч телевиз”-ийн орчуулагч Ш.Цэнджав
Дэд байр- МҮОНР–ийн сэтгүүлч Г.Болор
Гуравдугаар байр- "ETV" телевизийн дууны найруулагч Ж.Бурмаа
Тусгай байр- “Business focus” сэтгүүлийн сэтгүүч М.Мөнгөншагай
Тусгай байр- Newsportal.mn сайтын ахлах менежер А.Бямбабаатар
Тусгай байр- “Өнөөдрийн ялалт” сонины хэвлэлийн эх бэлтгэгч Х.Данзанравжаа нар тодорчээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ