Краны сум савж машины цонх хагалжээ

Өнгөрсөн баасан гаригт СБД-ийн нэгдүгээр хорооны Юнескогийн гудамж 26а байрны зүүн хойд талд “БМБ” компанийн “Шегүн” өргөгч крантай автомашины жолооч, 28 настай эрэгтэй С нь кранаа хураах сум нь савж, эсрэг урсгалд явж байсан 41 настай эмэгтэй И-ийн “Honda CRV” автомашины салхины шилийг хагалсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ